Өнөөдөр
2024/04/26
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
6°C
Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Д.А.Медведевтэй уулзав
2021-12-18 21:16     287

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Д.А.Медведевтэй 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр уулзав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хийсэн хэлэлцээний үеэр хоёр улсын харилцааны шинэ зууны зорилт, тэргүүлэх чиглэлийн талаар ойлголцолд хүрч, хамтарсан Тунхаглал гаргасан нь харилцааны цаашдын хөгжилд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2019 онд ОХУ-д хийсэн айлчлалын үеэр ярьж тохиролцсон зүйлс өнгөрсөн хугацаанд бодит ажил хэрэг болж байгаад баяртай байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв.

Энэ удаагийн айлчлалаар хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэхэд хоёр улсын холбогдох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллана гэж найдаж байгаагаа илэрхийллээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Д.А.Медведев аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаагаа онцолж, уламжлалт болон шинэ төрлийн аюул заналхийллээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.

Талууд харилцааны дараагийн зуунд худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, төмөр зам, байгалийн хийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь хоёр улсын ашиг сонирхолд нийцэж байгааг тэмдэглэж, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.