Өнөөдөр
2024/05/14
Доллар (USD)
3,381.57
Улаанбаатар
11°C
Эрүүл мэнд
Сүүлийн хоногт 267 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн энджээ
2021-12-18 21:30     331

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит тоон мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 267 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 160 нь Улаанбаатар хотод, 102 нь орон нутагт батлагдлаа. Мөн гаднаас зөөвөрлөгдсөн таван тохиолдол байна.

Сүүлийн хоногт коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1970 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2454 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 4583 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

Хөнгөн- 920
Хүндэвтэр- 1237
Хүнд- 255
Маш хүнд 42 хүн байна

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.