Өнөөдөр
2024/05/15
Доллар (USD)
3,381.52
Улаанбаатар
15°C
Нийгэм
Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэг энэ сарын 23-ны өдрөөс хэвийн горимд шилжинэ
2021-12-18 21:51     275

Коронавируст халдвараас үүдэн 2020 оны 11 дүгээр сараас эхлэн Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоосон хэвээр байгаа билээ.

Тэгвэл Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний зорчигч тээврийн хөдөлгөөнийг Улсын Онцгой комиссын даргын тушаалаар “Хот болон орон нутгийн хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг баримтлан хэвийн горимд шилжүүлэх шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ энэ сарын 23-ны өдрөөс эхлэн хэвийн горимд шилжих юм. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.