Өнөөдөр
2024/05/02
Доллар (USD)
3,377.03
Улаанбаатар
12°C
Эрүүл мэнд
Монголд омикрон хувилбар илэрсэн гэдэг ташаа мэдээлэл
2021-12-23 11:26     325

Гадаадаас ирсэн хоёр иргэнээс омикрон вирусийн халдвар илэрлээ гэсэн мэдээлэл цахим орчинд тархлаа. Энэ талаар ЭМЯ-наас тодруулахад, Омикрон вирус илэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл. Одоогоор Монгол Улсад омикрон хувилбар бүртгэгдээгүй байна.

Монгол Улсад гаднаас ирж байгаа бүх иргэдээс нисэх буудал дээр хурдавчилсан тест ба PCR шинжилгээ авч оруулж байгаа. Шинжилгээний хариу эерэг гарвал тусгаарлаж байна. Мөн гаднаас ирсэн бүх иргэнээс дөрөв дэх хоногт нь шинжилгээ авч байгаа бөгөөд эерэг бүх тохиолдолд генийн дараалал тогтоох шинжилгээ хийж байгаа. Одоогоор Омикрон хувилбар илрээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна гэж ЭМЯ-наас мэдээлэв. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.