Өнөөдөр
2024/05/03
Доллар (USD)
3,380.31
Улаанбаатар
8°C
Улс төр
Монгол Улсын Засгийн газраас дараахи арга хэмжээ авна
2020-02-28 17:55     589

Засгийн газар өнөөдөр хуралдаж  хорио цээрийн үед эдийн засгаа  дэмжих талаар авах арга хэмжээг тодорхойлж ТОГТООЛ баталлаа. Тогтоолд дараах санал тусгагджээ. 

-Нүүрс, газрын тосны экспортыг эрүүл ахуй, хорио цээр, халдавгүйжүүлэлт, ариутгалын шаардлага ханган экспортыг эхлүүлэх 

-Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадаагүй тохиолдолд оногддог алданги, торгуулийг авахгүй байх хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх  
- Мөн энэ хугацаанд хамаарах татварыг хугацаанд нь төлж чадаагүй бол оногдох торгууль, алдангийг нэг удаа чөлөөлөх заалт оруулах 
- Зах, худалдааны төв, үйлчилгээний газруудын түрээслүүлэгчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацаандтөлбөрөө буулгасан бол ногдуулах татварыг нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэх

-Улсын болон орон нутгйин төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил үйлчилгээний авлагатай бол татварын өртэй нийцүүлэн суутгах боломжийг бүрдүүлэх . 
- Урсгал зардалтай холбоотой зохицуулалтыг орлоготой уялдуулан зохицуулж, ач холбогдлоор нь эрэмблэхээр тус тус тусгажээ. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.