Өнөөдөр
2024/05/15
Доллар (USD)
3,381.52
Улаанбаатар
22°C
Нийгэм
Голын мөс цөмөрч живсэн машиныг 8 цаг ажиллан татаж гаргажээ
2021-12-28 10:43     264

Архангай аймгийн төвөөс баруун хойд зүгт 220 км, Цэцэрлэг сумын Чулуутын голын мөс цөмөрч, “Лексус-570” загварын суудлын автомашин усанд живсэн тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ. Энэ талаарх дуудлагыг арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 21:15 цагт өгсөн байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид болон ар гэрийнхэн нь 07:46 цагт очиж, голын мөсөнд цөмөрсөн машиныг 8 цаг 34 минут ажиллаж татан гаргажээ. Жолооч болон дөрвөн зорчигч эсэн мэнд гарсан байна.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.