Өнөөдөр
2024/05/06
Доллар (USD)
3,381.24
Улаанбаатар
12°C
Дэлхий дахинд
Алматы хотын цагдаа нар шөнийн үймээний үеэр олон арван халдагчийг устгажээ
2022-01-07 11:29     293

 

Пүрэв гарагт шилжих шөнө Казахстаны Алматы хотын цагдаагийн байр луу дайрах оролдлого гарч, олон арван халдлага үйлдэгчийг устгасан гэж хотын цагдаагийн газрын дарга мэдэгджээ.

 

“Өнгөрсөн шөнө хэт давруу үзэлтнүүд хотын захиргааны байр, цагдаагийн газар, мөн дүүргүүд дэх цагдаагийн хэлтэс рүү дайран орохыг завдсан. Хэдэн арван халдагчийг устгасан, хэн болохыг нь тогтоож байна” гэж тэрбээр телевизийн "Хабар-24" сувгийн эфирээр ярьсан байна.

 

Захиргааны байрууд байрладаг дүүргүүдэд терроризмтой тэмцэх ажиллагаа үргэлжилж байгааг тэрбээр хэлсэн байна. “Үүнтэй холбогдуулан бид хотын иргэдэд өөрсдийн аюулгүй байдлын үүднээс гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна” гэж цагдаагийн дарга нэмж хэлжээ.

 

Хууль сахиулах байгууллагууд пүрэв гарагт шилжих шөнө Алматы хотод тусгай ажиллагаа явуулж эхэлсэн байна.

 

Д.Жаргал

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.