Өнөөдөр
2024/05/15
Доллар (USD)
3,381.52
Улаанбаатар
22°C
Нийгэм
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжээс 100 мянган төгрөг хасчээ
2022-01-07 12:30     254
 
 
 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс сард 188 000 төгрөгийн дэмжлэг үзүүлдэг байна. Засгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шийдвэр гаргаж, 100 мянган төгрөг нэмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 288 000 төгрөгийн дэмжлэг үзүүлдэг болжээ. Харин 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн нэмсэн 100 мянган төгрөгийн дэмжлэгийг зогсоох шийдвэр гарчээ. Энэ талаар өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн ТББ-ын төлөөллүүд мэдээлэл хийлээ.

 

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байнгын эм тариа хийлгэж, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж байгаа. Энэ хэрэгцээнд төрөөс олгож буй тэтгэмжийн мөнгө хүрэлцэхгүй байхад 100 мянган төгрөгийг хасаж байгааг эсэргүүцэн, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, ХНХ-ын сайд нарт шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

 

Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгч буй тэтгэмж живхний мөнгөнд хүрэлцдэггүй. Живхээ авч чадахгүй хүмүүс эм тариагаа юугаар авах вэ гэдгийг төр засгаас асууж байна. 

Эх суралж: Шууд.мн

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.