Өнөөдөр
2024/05/07
Доллар (USD)
3,381.46
Улаанбаатар
22°C
Дэлхий дахинд
Пакистанд их хэмжээний цас орсны улмаас олон хүн нас баржээ
2022-01-09 01:41     391

Пакистаны хойд хэсэгт их хэмжээний цас орж, 21 хүн машиндаа дарагдаж нас баржээ. Уулын оройд орших Мурре хотын өвлийн цасыг үзэхээр жуулчид яаран очсоны улмаас 1000 орчим тээврийн хэрэгсэл гацсан байна.

Амиа алдагсдын дунд нэг цагдаа, түүний эхнэр, зургаан хүүхэд, мөн өөр нэг гэр бүлийн таван хүүхэд байгаа гэж орон нутгийн Онцгой байдлын аврах албаны 1122 мэдээлэв. Цэргийнхэн замуудыг чөлөөлж, гацсан хүмүүсийг аврахаар ажиллаж байна. Нутгийн иргэд гацсан хүмүүст хөнжил, хоол хүнс өгсөн бол далайн түвшнээс дээш 2,300 метрийн (7,500 фут) өндөрт байрлах хот руу хүрч чадах хүмүүсийг засгийн газрын болон сургуулийн байранд хоргодох байраар хангасан байна. 

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.