Өнөөдөр
2024/05/07
Доллар (USD)
3,381.24
Улаанбаатар
6°C
Дэлхий дахинд
Жүдоч О.Цэцэнцэнгэл "Парис-2022" Их дуулгад түрүүллээ
2022-02-07 12:12     299

"Парис-2022" жудо бөхийн 2022 оны анхны ИХ дуулга \Гранд слам\ сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн + 100 кг жинд Хилчин спорт хороо, МИАТ компанийн тамирчин  ОУХМ О.Цэцэнцэнгэл аваргын алтан меаль хүртлээ. Тэрээр эхний даваандаа Францын тамирчинг цэвэр ялж хэсгийн аваргын төлөө Финляндын тамирчинг мөн цэвэр ялсан юм. Улмаар хагас шигшээд Японы тамирчин 2021 оны дэлхийн аварга Кокоро Кагэүрэг торгуулиар ялж,2 дахь удаагаа Гранд Слам ангилалд аваргын төлөө шалгарсан юм. ОУХМ О.Цэцэнцэнгэл аваргын төлөө "Баку-2018" ДАШТ-ний мөнгөн медальт Азербейджаны Ушанги Кокауритай барилдаж түүнийг цэвэр ялснаар "Парис-2022" Их дуулгад түрүүлж аваргын алтан медалийн эзэн боллоо. Ийнхүү манай тамирчид Парисын ИХ дуулгаас 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар Япон, Францын шигшээ багуудын араас 3-т бичигдэж байна. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.