Өнөөдөр
2024/05/17
Доллар (USD)
3,381.05
Улаанбаатар
10°C
Нийгэм
Орон нутгийн иргэд хууль бус томилгоотой холбоотой гомдол их гаргажээ
2022-02-22 19:53     251

 

Авлигатай тэмцэх газарт 2021 онд иргэдээс ирүүлсэн авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах нийт гомдол, мэдээллийн 48 хувийг нийслэл, дүүргээс, 52 хувийг хөдөө, орон нутгаас ирүүлсэн байна.

Орон нутгаас ирүүлсэн гомдол, мэдээллүүдийг харвал, сүүлийн хоёр жилийн хугацаанд Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Архангай аймгийн иргэдээс өргөдөл, гомдол, мэдээлэл түлхүү ирсэн иржээ. Ялангуяа Баян-Өлгий аймгийн иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн тоо бусад аймгуудаас харьцангуй өндөр хувийг эзэлж байна. 2020 онд аймаг, орон нутгаас ирүүлсэн гомдол, мэдээллийн 11.6 хувь, 2021 онд ирүүлсэн гомдол, мэдээллийн 23.4 хувь нь Баян-Өлгий аймгийн албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчилд хамаарчээ.  

Баян-Өлгий аймгийн иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дийлэнх хувийг албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй, этгээдийг нийтийн албанд томилсон, ялангуяа сумдад томилогдсон сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч нарын томилгоотой холбоотой асуудал эзэлжээ. Мөн төсвийн хөрөнгийн зарцуулалт, тендер, худалдан авах ажиллагаа, төрийн албан хаагчийн үйл ажиллагаа, орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, хамаарал бүхий этгээдтэй холбоотой тушаал шийдвэр гаргасан гэх гомдол, мэдээлэл түгээмэл ирсэн байна. 

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.