Өнөөдөр
2024/05/03
Доллар (USD)
3,380.31
Улаанбаатар
10°C
Эдийн засаг
Ипотекийн зээлийн санхүүжилтэд зориулж хоёрдугаар сард ₮52 тэрбум хуваарилжээ
2022-02-22 20:10     300

Ипотекийн зээлтэй холбоотой сүүлийн үеийн тоо баримтын талаар Монголбанкнаас мэдээллээ. 

 

Тус банкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын ахлах эдийн засагч Г.Намуун "Зургаан хувийн хүүтэй ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд энэ онд ойролцоогоор 700 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөөд байна.

Үүнээс нэгдүгээр сарын байдлаар 50 тэрбум төгрөгийг Монголбанк болон банкны эх үүсвэрээр хуваарилсан. Үүнээс 43.3 тэрбум төгрөгийн зээлийг 545 зээлдэгчид олгоод байна.

Хоёрдугаар сарын эх үүсвэрт зориулж 52 тэрбум төгрөгийн эх үүсвэр хуваарилсан. Хоёрдугаар сарын 18-ны байдлаар 154 өрхөд 12.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоод байна.

Коронавируст халдвар /цар тахал/-аас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд орон сууцны ипотекийн зээлийг 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн нийт 26 сарын турш дөрөв дэх удаагаа ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулаад байна.

Сүүлийн зээлийн эргэн төлөлт хойшлуулалтаар 3.4 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 61,715 зээлдэгчийн хүсэлтийн шийдвэрлэсэн. Тус зээлдэгчид 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд 67.2 тэрбум төгрөгийн үндсэн зээлийн төлбөр, 96.1 тэрбум төгрөгийн хүүний төлбөрийг хойшлуулсан тоон мэдээлэл байна.

Нийт банкны системд орон сууцны ипотекийн зээлийн үлдэгдэл 5.6 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Үүнээс хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн үлдэгдэл 4.3 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Зээлийн дундаж хэмжээ 66 сая төгрөг, сарын дундаж төлөлт 649 мянган төгрөгтэй тэнцэж байна" гэлээ. 

2021 онд нийтийн зориулалттай 17,478 орон сууц ашиглалтад орсноос Улаанбаатар хотод 14,184, орон нутагт 3,294 орон сууц ашиглалтад оржээ. Харин 2022 онд урьдчилсан байдлаар 95 төслийн хүрээнд 16,495 айлын орон сууц ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна.
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.