Өнөөдөр
2024/05/07
Доллар (USD)
3,381.24
Улаанбаатар
7°C
Дэлхий дахинд
"Путины цөмийн заналхийлэлд Лизз Трасс буруутай"
2022-03-01 10:01     285

Владимир Путиныг Украинд түрэмгийлсний дараа Лиз Трасс ямар ч утгагүй мэдэгдэл хийж, ОХУ-ыг цөмийн зэвсгээ ашиглахад хүргэжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ, Ням гаригт Путиныг цөмийн зэвсгээ бэлэн байдалд оруулахад хүргэсэн хүн бол Гадаад хэргийн сайд Лиз Трасс байсан юм. НАТО болон Оросын хооронд мөргөлдөөн гарч болзошгүй талаар янз бүрийн түвшний төлөөлөгчид мэдэгдэл хийсэн. Тус мэдэгдлүүдийг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж бид үзэж байна. Их Британийн Гадаад хэргийн сайд байсан ч хамаагүй” гэж хэлжээ.

Их Британийн Гадаад хэргийн сайд Трасс хэрвээ Путиныг түрэмгийллээ зогсоохгүй бол Балтийн орнууд, Польш, Молдав зэрэг бусад орнуудад аюул заналхийлж, НАТО-той үргэлжлүүлэн зөрчилдөж магадгүй гэж анхааруулсан ажээ.

Эх сурвалж: TELEGRAPH,news.mn

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.