Өнөөдөр
2024/05/17
Доллар (USD)
3,381.05
Улаанбаатар
10°C
Нийгэм
"Хөх сувд" мөсний баярт 20 мянга гаруй хүн оролцож байна
2022-03-04 10:51     204

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Хөх сувд" мөсний баяр энэ сарын 3,4-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. 

Уг баяр жилээс жилд өргөжин тэлж зохион байгуулалт нь сайжирч, үзвэр үйлчилгээ нь нэмэгдсээр байгаа юм. Энэ жил Архангай, Төв, Сэлэнгэ, Булган, Эрдэнэт, Говьсүмбэр, Дархан, Эрдэнэт, Хэнтий зэрэг 10 гаруй аймгийн төлөөлөл хоймор нутгийг зорин иржээ. Нийт 2800 орчим автомашин, 20 мянган гаруй гадаад, дотоодын зочин Хөвсгөл нуурын толин цэнхэр мөсөн дээр эрүүл агаарт хоёр өдөр тухлан саатаад буй.

 "Хөх сувд" мөсний баярт 20 мянга гаруй хүн оролцож байна

21 дэх жилээ зохион байгуулагдаж байгаа тус үйл ажиллагаанд 200 гаруй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж оролцож байгаа юм. Түүнчлэн 70 орчим цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Ковид19 халдварын улмаар хоёр жил өнжсөн уламжлалт баяр ийнхүү өргөн дэлгэр зохион байгуулагдаж байгаад нутгийн иргэд болон зочид сэтгэл хангалуун байв. 

 "Хөх сувд" мөсний баярт 20 мянга гаруй хүн оролцож байна

Мөсний баярын онцлогуудын нэг нь мөсөн урлан байдаг. Энэ жил Хөвсгөл нуурын мөсөн дээр 10 төрлийн мөсөн байгууламжийг бүтээсэн байна. Урлаачид уул, ус, хангай дэлхийгээ хайрлахыг уриалсан мөсөн хотхон, хүүхэд багачуудын тоглох мөсөн гулгуурын талбай, зураг авахуулж, дурсгалаа мөнхлөхөд зориулсан мөсөн байгууламж зэргийг мөсөөр урласан байна. Түүнчлэн урлаачдын дунд 12 бүтээлийн уралдаан зарласан аж. 

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.