Өнөөдөр
2024/05/17
Доллар (USD)
3,381.05
Улаанбаатар
11°C
Нийгэм
ОБЕГ-т туулах чадвар сайтай, яаралтай тусламжийн автомашинууд хүлээлгэн өглөө
2022-03-04 10:56     304

SOR.MN

Япон улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад туулах чадвар сайтай, эмнэлгийн яаралтай тусламжийн автомашинуудыг өнөөдөр хүлээлгэн өглөө.
Төслийн хүрээнд онцгой нөхцөл байдлын үед ашиглах зориулалттай, хүчилтөрөгчийн аппарат, зүрхний үйл ажиллагааг хянах төхөөрөмж зэрэг эмнэлгийн анхан шатны тусламжийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон "Ниссан Патрол” маркийн 7 автомашиныг ОБЕГ-т хүлээлгэн өгсөн бөгөөд төв, орон нутгийн жирэмсэн эхчүүд, өндөр настан, бага насны хүүхдүүдэд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой.
Монгол, Япон хоёр орны гуравдагч хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт цэцэглэн хөгжиж байгаагийн нэг тод илрэл нь гамшгийн эрсдэлийг бууруулах салбар дахь хамтын ажиллагаа юм. Тухайлбал, Японы Засгийн газар 2003 оноос манай улсад буцалтүй тусламжийн дэмжлэг үзүүлж байсан нь “Улаанбаатар хотын гал түймэртэй тэмцэх техник, багаж хэрэгслийг сайжруулах” I дүгээр шатны төслийн хүрээнд гал унтраах зориулалтын 17 автомашин хүлээлгэн өгсөн бол 2013 онд дээрх төслийн хүрээнд 22 автомашин олгож байжээ.
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.