Өнөөдөр
2024/05/07
Доллар (USD)
3,381.46
Улаанбаатар
2°C
Эрүүл мэнд
Орос, Украин улсаас нийлүүлдэг 136 нэр төрлийн эм тасалдах эрсдэлтэй байна
2022-03-18 10:17     257

Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээ авахтай холбоотой бүхий л үйл ажиллагааг цаашид ЭМЯ, ХӨСҮТ-д хариуцуулж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах шийдвэр гаргалаа.

Ингэхдээ үүссэн нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх шаардлагатай мэдээллээр Улсын онцгой комиссыг тогтмол хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан нарт үүрэг болгожээ. Энэ удаагийн хуралдаанаар мөн эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, эмийн бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс сэргийлж татан авах ажлыг тогтмол зохион байгуулах тухай хэлэлцсэн байна. БНХАУ-д цар тахлын халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус улсаас татан авдаг эм, эмнэлгийн хэрэгсэл саатах эрсдэл үүсээд буйн зэрэгцээ ОХУ, Украинд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор зөвхөн тус хоёр улсаас нийлүүлдэг 136 нэр төрлийн эмнээс тасалдах эрсдэлтэй 10 эмийг бусад улсын ижил төрлийн эмээр орлуулах судалгааг хийж буй аж. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.