Өнөөдөр
2024/05/07
Доллар (USD)
3,381.46
Улаанбаатар
5°C
Эрүүл мэнд
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ДЭГДЭЛТИЙН ҮЕИЙН ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНД ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙВ
2022-03-18 10:46     252

Бага насны хүүхдийн дунд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварын тохиолдол ихэсч, эмнэлгийн орны ачаалал эрс нэмэгдээд байна. 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн үндсэн тусламж, үйлчилгээний нийт 2,363 орон дээр 2,522 үйчлүүлэгч хэвтэн эмчлүүлж, орны дүүргэлт 106.7%-тай байгаа нь өмнөх 7 хоногийн мөн үеэс 11%-иар нэмэгдсэн. Хүүхдийн орны  ачаалал 99.7% буюу 1,480 орон дээр 1,475 хүүхэд эмчлүүлж байгаа нь өмнөх 7 хоногийн мөн үеэс 5.8%-иар нэмэгдсэн байна. Нийслэлийн хэмжээнд хүүхдийн тусламж, үйлчилгээний 625 орыг нэмэлтээр дэлгэн ажиллуулж, томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн орны нэгдсэн төлөвлөлтийн III үе шатны дагуу зарим дүүргийн хүүхдийн тусламж, үйлчилгээг ЭМЯ-ны харьяа Эх, хүүхэд, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2, Улсын хоёрдугаар төв эмнэлэг болон Төрийн албан хаагчдын Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн, хүүхдийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлж байна
Нөхцөл байдалтай уялдуулан Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Баянгол дүүргийн ЭМТ-ийн хүүхдийн тусламж, үйлчилгээтэй танилцлаа. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед томуугийн шинж байдал, өвчлөлийн босго үзүүлэлтийг үндэслэн авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, өвчлөл дэгдэлтийн нөхцөл байдалд нийцүүлэн эмнэлгийн тасаг, нэгжийн үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулах, эм эмнэлгийн хэрэгсэл, хүний нөөцийн хангамжид анхаарал хандуулах зэргээр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт 451 хүүхэд, БГД-ийн ЭМТ-д 240 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт 189 ор, БГД-ийн ЭМТ-д 61 ор нэмэлтээр дэлгэн хүүхдийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. 

Бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл, хүндрэл их байгаатай холбогдуулан 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд өрх, тосгоны Эрүүл мэндийн төв Бямба гарагт 10.00-17.00 цагийн хооронд, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 08.30-22.00, Ням гарагт 10.00-17.00 цаг хүртэл уртасгасан цагаар тус тус  ажиллах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж байна. 

Эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцах явцад, томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарт анхаарах, хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээний зааврын хэрэгжилтэд анхаарах, нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж ажиллах талаар зөвлөмж өглөө. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.