Өнөөдөр
2024/05/17
Доллар (USD)
3,381.05
Улаанбаатар
10°C
Нийгэм
Г.Болорт Бригадын генерал цол олголоо
2022-03-18 10:52     249
  • 1994 онд Цэргийн Их сургуулийг Цахилгаан холбооны инженер, командын офицер мэргэжлээр төгссөн.
  • 2005 онд БХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвийн Англи хэлний дунд,гүнзгий шатны дамжаа,
  • 2006 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн англи хэлний багш орчуулагчийн оройн анги,
  • 2007, 2009 онуудад АНУ-ын Батлан хамгаалах хэлний хүрээлэнгийн Англи хэлний багшийн үндсэн дамжаа болон Удирдлагын дамжаа,
  • 2011-2012 онд АНУ-ын Агаарын цэргийн команд штабын коллеж,
  • 2015 онд ХБНГУ-ын Гармиш хот дахь Олон Улсын Аюулгүй байдлын төв, Цэрэг, стратегийн аюулгүй байдлын дамжаа,
  • 2018 онд АНУ-ын Хавай муж дахь Олон Улсын Аюулгүй байдлын төвийн Олон Улсын Аюулгүй байдлын дамжаа,
  • 2019- 2021 онд Тайваны Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн, Дайны Коллежид Олон улсын харилцаа, цэргийн стратеги судлалын магистр зэрэг сургалтуудыг тус тус дүүргэсэн.  

Улмаар

  • ЗХЖШ-ын Тооцоолох төв
  • БХИС-ийн Холбооны тэнхимд багш, тус сургуулийн Гадаад хэлний сургалтын төвийн дарга,
  • Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн Холбооны албаны дарга,
  • БХЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны газарт ахлах мэргэжилтэн,
  • ҮБХИС-ийн Сургалтын хэлтсийн дарга зэрэг албан тушаалуудад тус тус дэвшин ажиллаж байна. 

Г.Болор нь Монгол улсаа төлөөлөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд анх 2010 онд Чад, Төв Африкийн Бүгд Найрамдах улсад явагдсан НҮБ-ын MINURCAT  ажиллагааны цэргийн хүчний штабт хүний нөөцийн офицероор, 2013 онд Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын UNMISS ажиллагааны  хүчний штабт холбооны хэлтсийн даргаар, 2015-2017 онд НҮБ-ын Нью-Йорк хот дахь төв штабын энхийг сахиулах ажиллагааны газарт мэргэжилтнээр хоёр жил ажиллаж нийтдээ гурван удаа энхийг сахиулах ажиллагаанд явжээ. 

 
 
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.