Өнөөдөр
2024/05/06
Доллар (USD)
3,381.24
Улаанбаатар
22°C
Эрүүл мэнд
Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цагт ажиллана
2022-03-24 14:34     287

Нийслэлийн хэмжээнд өчигдөр нийт 229 иргэн КОВИД-19-ийн эсрэг вакцин хийлгэжээ.

Тодруулбал,

  • I тунд 3,
  • II тунд 22,
  • III тунд 93,
  • IV тунд 111 хүн хамрагджээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.4 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.4 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3,039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,760 (77.4 хувь), 16-17 насны 27,089 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Улаанбаатар хотод өнөөдөр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын суурин 32 цэгт 32 багийн 131 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.