Өнөөдөр
2024/04/27
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
-3°C
Улс төр
Өнөөдөр УИХ-ын зургаан Байнгын хороо хуралдана
2022-04-12 14:59     264

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр УИХ-ын зургаан Байнгын хороо хуралдана. Байнгын хороодоор ямар асуудал хэлэлцэхийг дараах жагсаалтаас харна уу.

10.00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан:

  1. Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай хийнэ.

11.00 цагаас Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

  1. Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаар Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудит хийсэн тайланг сонсох
  2. Байнгын хорооны тогтоолын төсөл /Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/
  3. Байнгын хорооны тогтоолын төсөл /04 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

12.00 цагаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:

  1. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  2. Байнгын хорооны тогтоолын төсөл /ХЭҮК-ын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголын тов тогтоох тухай/
  3. Байнгын хорооны тогтоолын төсөл /Өргөдлийн дагуу хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

14.00 цагаас Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

  1. Байнгын хорооны тогтоолын төсөл /04 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/
  2. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2022.03.29-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  3. Байнгын хорооны тогтоолын төсөл /Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

15.00 цагаас Төсвийн байнгын хорооны хуралдаан:

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.05-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  2. Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II үе шат”)-ийн төсөл /Засгийн газар 2022.03.23-нд ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/
  3. Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.05-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/

16.00 цагаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан:

  1. Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсоно
  2. Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийг цогцлоох талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай танилцуулга Соёлын сайдын мэдээлэл
  3. Байнгын хорооны тогтоолын төсөл /дөрөвдүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/
 
 
 
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.