Өнөөдөр
2024/05/18
Доллар (USD)
3,381.05
Улаанбаатар
16°C
Нийгэм
Монголын Скаутуудын Хөгжлийн Форум боллоо.
2022-04-16 20:58     260

Өнөөдөр буюу 4 сарын 16-ны өдөр Монголын Скаутын Холбоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан "Монголын Скаутуудын Хөгжлийн Форум"-ыг Нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа. Тус Форумд 300 гаруй хүүхдүүд болон багш нар оролцож Скаутын үүсэл, хөгжил ба дэвшлийн тухай хуваалцан хүүхэд хөгжлийн тухай хэлэлцүүлгээр өрнөлөө. Форумд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, Хүүхэд залуучуудын Хөгжлийн газрын дарга Г.Батдорж хүрэлцэн ирж Скаутуудын тэмдэглэлт өдрийг хуваалцсан юм. Монголын Скаутын Холбоо нь 1992 оноос албан ёсны үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд скаутын хөдөлгөөний арга зарчмын дагуу хүүхэд залуучуудыг амьдрах ухаанд сурган, өөрийгөө хөгжүүлэхэд нь туслах үйл ажиллагааг явуулж эхэлсэн бөгөөд эдүгээ 60000 хүүхэд залуучуудыг өөрийн эгнээнд нэгтгэн хүмүүжүүлсэн билээ. 

SOR.MN

.Өнөөдөр Монголын Скаутын Холбоо нь 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт өөрийн салбар зөвлөл, бүлгүүдтэй, 13000 гаруй гишүүд, 2500 орчим насанд хүрэгчидтэй, 40000 дэмжигчидтэйгээ ажиллаж байна. Анх Скаутын зорилго үйл ажиллагааны хөдөлгөөнийг санаачлагч М.Eсөнмөнх зохион байгуулж анхны сургалтаа ОУ-ын Найрамдал зусланд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Дорнод аймгийн 39 хүүхэд 1 багш 1991 оны 3 сарын 17-нд Скаутын андгай өргөснөөр Монгол улсад Скаутын хөдөлгөөн эхэлсэн түүхтэй.

Sor.mn Сэтгүүлч, рeдактор Д.Нандинцэцэг.
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.