Өнөөдөр
2024/04/26
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
0°C
Дэлхий дахинд
Цагаан ордонд 40 жил өлгөсөн зургийг дуудлагаар худалдана
2022-05-03 13:25     365

Америк, Германы зураач Эмануэль Лойцегийн "Вашингтон Делавэрийг гатлаж байгаа нь" зургийг Christie's дуудлага худалдаагаар арилжих тухай The Washington Post сонинд мэдээлэв. 1851 онд бүтээсэн уг зураг Цагаан ордны баруун жигүүрт 40 жил өлгөөтэй байжээ.

Дуудлага худалдаа тавдугаар сарын 12-нд товлогдсон бөгөөд “Симпсоныхон” хүүхэлдэйн кинонд хүртэл дүрслэгддэг зургийг 15-20 сая ам.доллараар зарна гэсэн хүлээлт байгаа юм. 

Генерал Жорж Вашингтон мөстсөн Делавэр голыг гаталж буй (1776) үйл явдалд зориулсан гурван зургийг Лойце бүтээсэн байдаг. Анхны Ерөнхийлөгч болсон генерал  Вашингтоны энэ аялал Америкийн тусгаар тогтнолын төлөө Британийн армитай хийж байсан дайны гол үйл явдлын нэг болсон юм.

Зургийн эхний хувилбар нь 1942 онд Бремен хотыг холбоотнууд бөмбөгдөх үеэр устжээ. Хоёр дахь зураг нь Нью-Йоркийн Метрополитен музейд хадгалагдаж буй. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.