Өнөөдөр
2024/04/26
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
5°C
Эрүүл мэнд
Улсын гуравдугаар төв эмнэлэг анхны добутамин эмтэй стресс ЭХО оношилгоог амжилттай хийжээ
2022-05-09 15:30     344

Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрхний эмтэй стресс ЭХО шинжилгээг үйлчилгээндээ нэвтрүүлсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ. Мэдэгдэлд 

"2022 оны тавдугаар сарын тавны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судлал, зүрхний шигдээсийн эмч, сувилагч мэргэжилтнүүд Люксембургийн Их Гүнт улсаас уригдан ирсэн зочин профессорын багийнхантай хамтран добутамин эмтэй стресс ЭХО шинжилгээний анхны оношилгоог амжилттай хийлээ.

Шинжилгээнд зүрхний хуучин шигдээстэй, тэлэгч стент тавих боломжгүй, зүрхний ердийн ЭХО-д зүүн титмийн артерийн зоноор ханын хөдөлгөөн буурсан, эмчилгээнд орохоор төлөвлөгдсөн хоёр эмчлүүлэгчид эмчилгээний тактик сонгох, эмчилгээний гарах үр дүн үнэлэх зорилгоор добутамин эмтэй стресс эхо оношилгоог амжилттай хийсэн бөгөөд шинжилгээний дүнд мэс засал хийх эсэх шийдвэр, мэс заслын дараах эмчилгээний үр дүнг таамаглахад чухал ач холбогдолтой мэдээллүүдийг олж авч чадлаа" гэсэн юм. 

Зүрхний стрессийн эхокардиографийн шинжилгээ дасгалын болон эмийн ачаалалтай гэж хоёр төрөл байдаг. Энэ хоёр шинжилгээ зүрхний булчингийн хөдөлгөөн, цусны урсгалын өөрчлөлтийг шалгадаг шинжилгээний аргууд юм.

Добутамин эмийн бодисоор зүрхэнд ачаалал үүсгэн, аортын нарийсал, болон зүрхний булчингийн цус хомсролын хүндрэлийн зэргийг үнэлдэг ба добутамин нь зүрхний булчингийн эсэд нөлөөлж, агшилтын хүчийг нэмэгдүүлж, улмаар зүрхний цохилт, цусны даралтыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй.

Ялангуяа зүрхний үйл ажиллагаа буурсан гол судасны нарийслын үед ердийн зүрхний эхокардиографийн шинжилгээгээр өвчний хүндийн зэргийг нарийн тодорхойлох боломжгүй байдаг бол добутаминыг ашиглан гол судасны нарийслыг илүү нарийвчлалтай оношлох боломжийг бүрдүүлдэг.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.