Өнөөдөр
2024/05/22
Доллар (USD)
3,381.28
Улаанбаатар
19°C
Нийгэм
Нийслэлийн 30000 гаруй хүн амтай хороо хүүхдийн цэцэрлэггүй бна.
2022-07-26 14:37     457
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 31 мянган хүн амтай. Үүний 16 мянга гаруй нь 18 хүртэлх насны хүүхдүүд юм. Гэвч тус хороонд цэцэрлэг, сургуулийн хүртээмж хангалтгүй байгаа нь оршин суугчдын өмнө нэн тулгамдаж буй асуудал билээ. Тус хорооны удирдлагууд дээрх асуудлыг шийдвэрлэхээр газруудыг чөлөөлж, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Гэсэн ч үе үеийн хотын удирдлагуудын буруу шийдвэрийн уршгаар ужиг асуудлыг шийдвэрлэхэд цөөнгүй бэрхшээл тулгарч байгаа юм. Тиймээс Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны оршин суугчид тус хорооны нутаг дэвсгэрт буй /нэгж талбайн дугаар 1331600092/ Сэнтури лэндмарк ХХХ 18989м2 талбайн газрын гэрээг сунгахгүй, тухайн газарт цэцэрлэг барих хүсэлтийг хотын удирдлагуудад гаргасан байна. Учир нь тус компанийн үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй биш, барилгын чанар хангалтгүй, Монгол Улсын хууль дүрмийн баримталдаг эсэх нь ч эргэлзээтэй юм. Мөн 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компани аж. Тиймээс эзэмшилд нь буй газрын эрхийг цуцалж, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг иргэд хотын удирдлагуудаас шаардаж эхэлсэн байна. Сэнтури лэндмарк ХХХ 18989м2 талбайн гэрээний хугацаа 2022 оны зургаадугаар сарын 30-нд дуусжээ. Тус компанийн газрын эрхийг сунгасан тохиолдолд иргэд тэмцлийн хэлбэрт шилжинэ гэдгээ илэрхийлээд байна.
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.