Өнөөдөр
2024/05/04
Доллар (USD)
3,381.24
Улаанбаатар
20°C
Нийгэм
Богдын музейн тендэрийн булхай ил боллоо
2022-08-01 16:03     388
Богдын музейн тендерийг хүний нөөцгүй компани авч хийнэ гэв үү?‼️‼️‼️
Сүүлчийн хааны ордны музейн шударга бус тендэр юунд хүргэх бол?⁉️⁉️⁉️
Соёлын яам 2022 оны УИХ-аар батлагдсан төсвийн хүрээнд их засвар хийхээр төлөвлөсөн барилгуудыг нэг нь Богд хааны ордон музей юм. Тус музейг 2.6 тэрбум төгрөгөөр сэргээн засах тендерийг хоёр удаа зарласан боловч гүйцэтгэгч компани шаардлага хангаагүй гэсэн шалтгааны улмаас сонгон шалгаруулалт хойшлоод байсан билээ. Гэвч Соёлын сайд Ч.Номин өчигдөр буюу 2022.07.27-нд гэв гэнэт өөрийн пейж хуудаснаа тендерт шалгарсан компанийн нэр болон ажил эхлэх хугацааг зарласан нь тун хачирхалтай зүйл боллоо. Монгол Улсын иргэний хувьд “хардах” эрх надад бий. Учир нь Ч.Номин сайдын зарлаад буй Энэржин ХХК нь тендерт тавигдсан хэдэн хэдэн шалгуурын ердөө нэгийг нь л хангаж байгаа юм. Тодруулбал тендерт шалгарсан компани нь сүүлийн 5 жилийн аль нэгэн жилд нь борлуулалтын орлого нь 2.6 тэрбум төгрөгийн 50 хувиас багагүй байх мөн 30 хувиас багагүй үнийн дүнтэй сэргээн засварлалтын ижил төстэй засварын үндсэн гүйцэтгэгчээр доод тал нь нэг удаа ажилласан байх ёстой. Түүнчлэн цутгамал болон угсармал төмөр бетон барилгын угсралт өргөтгөл засвар шинэчлэл, дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажлыг 100 хувь гүйцэтгэж бэлэн болох хүртэлх бүхий л ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй байх ёстой юм.
Гэвч Соёлын сайдын гэрээ байгуулсан гэх Энэржин ХХК нь дээрх шалгуурыг бүрэн хангаагүй мөн дээр нь эрх бүхий байгууллагаас олгодог тусгай зөвшөөрлийн ганцхан нөхцөлийг дөнгөн данган хангаж байгаа нь бодит үнэн билээ. Гэтэл Соёлын сайд маань тус компанийг хэзээ, хаана, хэрхэн, яг ямар замаар дээрх бүх шаардлагыг хангасан гэж үзээд тендерт шалгаруулж гэрээ байгуулсан нь одоогоор тодорхойгүй “маш нууц” болж үлдлээ.
Соёлын гэх нэрийн дор зөвхөн урлаг соёлынхон бус соёлын өв багтдаг гэдгийг мэдээд удаагүй байгаа сайдын хувьд ийнхүү шударга бус авирлаад эхэлж буй нь олны дургүйцлийг ихээхэн хүргэж байна. Өө тийм Энэржин компанийн эцсийн эзэмшигч соёлын яамтай хамааралтай гэсэн билүү. Ингэхэд Энэржин компани хэдэн ажилтантай хэдэн хүн нийгмийн даатгал төлдөг юм бол оо? гэж асууя сайдаа
Эсхүл та Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар олгосон эрхээ хэтрүүлж халтуурын компанитай хүч хавсран хэдэн бор төгрөг завшихаар тохиролцсон юм уу? Соёлын сайдаа шударга үнэнийг иргэд мэдэх эрхтэй шүү.
Соёлын биет өвийн сэргээн засварлана гэдэг нь хэн дуртай барилгын засвар хийдэг байгууллагын “халтуур”-ын ажил биш мэт санагдана. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд соёлын өвийг сэргээн засварлах журмыг Засгийн газрын гишүүн батална гэсэн байгаа боловч энэ мэт шудрага бус үйлдэл нь албан тушаалаа урвуулан ашиглаж, дураараа аашилж байгаа эрх сайдын тэнэглэл гэмээр...
Энэ мэт болчимгүй шийдвэрүүдээсээ болж олон түүх дурсгалт газрууд, соёлын өвийн шилийг харсан гашуун түүхүүд бий. Иймд үнэт буюу хосгүй үнэт дурсгалууд хадгалагддаг энэхүү ордныг ашиг хожоо харсан шаардлагад тэнцээгүй хэн нэгнээр тоглуулах тэр дундаа ард түмний татварын мөнгөөр туйлах нь буруу мэт санагдаж, иргэн хүний хувь санаа зовниж буйгаа нуух юун...,

SOR.MNSOR.MN

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.