Өнөөдөр
2024/05/10
Доллар (USD)
3,381.49
Улаанбаатар
6°C
Эрүүл мэнд
Италид зорчсон оо нууцалсан иргэдэд хариуцлага тооцхоор боллоо
2020-03-05 14:52     420

Өнөө өглөө Нурсультан-Улаанбаатар чиглэлээр 27 зорчигч ирж, нэг иргэнийг тусгаарлажээ. Мөн Туркийн онгоцоор Италиас дамжин ирсэн хоёр монгол иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан байна.

Түүнчлэн өчигдөр Москва Улаанбаатарын чиглэлийн онгоцноос гэр бүлийн гурван иргэн Итали руу зорчсон мэдээллээ нууцалжээ. Бага насны хүүхэд дээрх хоёр иргэнийг хууль хяналтын байгууллага, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд олж тогтоон тусгаарласан байна.

Дээрх хоёр иргэн нь өнгөрсөн хоёрдугаар сарын 12-нд Улаанбаатараас гараад Женев, Женевээсээ Италийн Милан, буцаад Женев ирээд дахиад Франц явжээ. Улмаар эргээд Женевт ирж, Москвагаар дамжиж эх орондоо ирсэн байна. Эдгээр иргэдийн нэг нь онгоцноос буусан даруйдаа ажил дээрээ очсон нь иргэний маш хариуцлагагүй үйлдэл  гэдгийг ЭМЯ-наас мэдэгдлээ

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.