Өнөөдөр
2024/05/05
Доллар (USD)
3,381.24
Улаанбаатар
13°C
Нийгэм
МСҮТ-ийн удирдлагууд 4800 хүүхдийн регистрийн дугаарыг сургууль дээрээ бүртгэж, төсвөөс нийт 2.3 тэрбум төгрөгийг тэтгэмжийг нь авчээ.
2022-08-24 14:42     225

Боловсролын салбарын бүртгэлийг цахимжуулах явцад ноцтой асуудал илэрснийг салбарын сайд мэдэгдлээ. Тодруулбал, нэр бүхий мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв буюу коллежуудын захирлууд залилан хийсэн гэж тэрээр хэлсэн юм. Тэдний хувьд өнгөрсөн хугацаанд  ЕБС болон их, дээд сургуульд суралцдаг 4800 хүүхдийн регистрийн дугаарыг сургуулийн нэр дээрээ бүртгэж, төсвөөс нийт 2.3 тэрбум төгрөгийг тэтгэмжийг нь авдаг байжээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Боловсролын мэдээллийн баазуудын тоог цэгцэлж байгаа. Тэгэхгүй бол энэ бол их бага хулгай нүүрэлсэн салбар юм байна лээ. Ерөнхий боловсролн сургуульд сурч байгаа хүүхдийн регистрийн дугаарыг ашиглаад хувьсах зардал авдаг олон жил ужгирсан асуудлууд ил болсон. 4800 орчим хүүхэд хийдэл үүсэж хувьсах зардал авдаг асуудал гарч ирсэн. Төгсөхөд нь 200 мянган төгрөг нэг удаа өгдөг болсон чинь тоо зөрсөн. 2.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан. Хэрэв энэ тоог цэвэрлээгүй байсан бол төрөөс энэ хэмжээний хий мөнгө гарах байжээ" гэв. 

Тиймээс нэр бүхий эдгээр захирлуудад хариуцлага тооцно гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ. Мөн МСҮТ-ийн асуудлыг хуулийн хүрээнд нарийвчлан зохицуулах шаардлагатай байгааг мөн онцолсон юм.

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.