Өнөөдөр
2024/05/05
Доллар (USD)
3,381.24
Улаанбаатар
14°C
Нийгэм
ОРОН СУУЦ НИЙТИЙН АЖ АХУЙН УДИРДАХ ГАЗРЫН УДИРДЛАГУУД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ.
2022-09-05 14:20     218
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцав.
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.МЭНДБАЯР, Ерөнхий инженер Т.ХЭРЛЭН болон холбогдох удирдлагууд 08 дугаар сарын 25-ны өдөр өвлийн улиралд хүндэрч болзошгүй инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг газар дээр үзэж, дараах асуудлуудыг шийдвэрлэв. Баянзүрх дүүргийн 15 дугаар хороолол орчмыг халаалт, хэрэглээний халуун усаар хангадаг Ус дулаан дамжуулах 10 дугаар төв дээр байрладаг халуун ус бэлтгэдэг ялтсан бойлер нь нам температуртай 2-р хэлхээний шугамаас тэжээгдэн хэрэглээний халуун усны гомдол их гардаг байсныг 1 дүгээр хэлхээ буюу өндөр температуртай усаар хангах техникийн шийдлийг боловсруулан зураг төсөв хийгдсэн ба хөрөнгийн эх үүсвэрийг судалж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
Энэхүү ажил хийгдсэнээр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооллын 16 байрны 648 өрхийн хэрэглээний халуун усаар хэвийн хангах боломж бүрдэнэ. Баянзүрх дүүрэг “Батлан хамгаалах яам”-ны ард байрлах Бага чадлын ус дулаан дамжуулах төв “Төгөл хус хотхон”-ы схемийг өөрчлөх ажлын хүрээнд тус хотхон 2003 онд ашиглалтад орсон 2 халаалтын бойлер маш муу, насосууд нь сэлгээ байхгүй, 6-р байрны тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээ муу, нэмэлт усны насос байхгүй даралт унавал байнга гараар ирж дүүргэлт хийх болдог. Оршин суугчдаас халаалтын гомдол маш их ирдэг тул тус газрын дарга Ч.Мэндбаяр ялтсан бойлер болон туслах тоноглолын хөрөнгийг шинэчлэх, схемийн өөрчлөлт хийхийг “Хэрэглэгчдэд үйлчлэх төв 1”-ийн дарга Г.Самбуудоржид үүрэг чиглэл өгөв. Дээрх асуудлууд шийдвэрлэгдсэнээр Баянзүрх дүүргийн нийт 689 өрхийн 3627 оршин суугчдын орчинд тав тухтай амьдрах нөхцөл бүрдэнэ.
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.