Өнөөдөр
2024/05/02
Доллар (USD)
3,377.03
Улаанбаатар
8°C
Нийгэм
2022 оны 09 дүгээр сарын 10-наас 09 дүгээр сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
2022-09-09 10:03     192

10-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчирээр, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Салхи 10, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд говь, талын нутгаар, 12-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 12-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.