Өнөөдөр
2024/04/25
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
2°C
Эдийн засаг
677,484 ширхэг хувьцаа арилжаалжээ
2022-09-14 10:19     233

2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 172,039,826 төгрөгийн үнийн дүн бүхий 677,484 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсөж, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улаансан" ХК (UNS +14.97%), "Махимпекс" ХК (MMX +8.57%) болон "Монгол шуудан" ХК (MNP +7.91%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх ган" ХК (HGN -14.99%), "Сэлэнгэ сүрэг" ХК (SES -14.98%) болон "Глобал монголиа холдингс" ХК (HML -14.29%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 8,946 ширхэг нэгж эрхийг 4,318,677 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 30 ширхгийг 3,000,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 1.59 хувиар өсөж, 34910.99 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,923,287,238,042 төгрөг боллоо.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.