Өнөөдөр
2024/05/01
Доллар (USD)
3,377.03
Улаанбаатар
7°C
Нийгэм
Ц.Батзаяа: “Нөмөр” УСК-оор дамжуулан 24 цагийн бэлэн байдалд ажилладаг жирийн засварчин залуугийн амьдралыг харуулна
2022-09-21 14:44     378

Төрийн үйлчилгээний албаны үйлчилгээ, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг олон нийтэд сурталчлах, нийгэмд эерэг хандлага төрүүлэх зорилготойгоор “10 цуврал” кино хийгдэж байгаа бөгөөд нэгдүгээр анги болох “НӨМӨР” уран сайхны кино тун удахгүй олны хүртээл болох rэж байна.  Тэгвэл тус киноны гол дүрд тоглосон  Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв 14”-ийн дуудлагын засварчин Ц.Батзаяатай киноны талаар цөөн хором ярилцлаа.

-Та дүр бүтээж байгаа “Нөмөр” киноныхоо  хийгдэж байгаа та энэ талаар  мэдээлэл өгнө үү?

“Нүүдэлчин найман зовхист” продакшнаас санаачлан хэрэгжүүлж байгаа төсөл юм. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтарч энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төрийн үйлчилгээний  олон нийтэд сурталчлах, таниулах төрийн үйлчилгээг нийгэмд эерэг хандлага төрүүлэх зорилготойгоор “10 цуврал” кино хийгдэж байгаа. 

Кино урлагаар дамжуулж системийнхээ үйл ажиллагаа болон, үйлчилгээнийхээ талаар таниулна гэдэг бол миний хувьд их нэр төрийн хэрэг гэж харж байгаа.

-Таны тоглосон гол дүр амьдралын ямар дүр төрхийг илэрхийлж байна? 

-Миний дүр бол юу хийх нь хамаагүй хүн хөдөлмөрлөж л байх ёстой гэдгийг харуулж байгаа.  Эр хүний хөдөлмөр нь хүний  үндсэн төлөвшлийг бий болгодог гэдгийг л харуулахыг хичээсэн. Үнэнч, шударга, цайлган цагаан сэтгэлтэй тийм л дүр гэж хэлж болно. 

Мэдээж уран сайхны кино учраас эерэг, сөрөг дүртэй. Кинонд тоглож байхад хамгийн сонирхолтой зүйлүүд нь сцен, сценээрээ тухай бүрд нь ажиллах байсан. Дараагийн сцен дээр яах бол гэдэг ч нь их сонирхолтой байсан. Миний амьдралын хамгийн дурсамжтай мөчүүдийг бий болгож дурсамж болон үлдсэн кино багынхандаа баярлалаа. 

-Ингэхэд ОСНААУГ нь ямар үйлчилгээ үзүүлдэг вэ? 

-Манай байгууллага Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний 60 хувийг хариуцан ажилладаг. Хотын оршин суугчдыг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг үзүүлэн ажилладаг. Бид 24 цагийн бэлэн байдалд байдаг гэдгийг тэр болгон хэрэглэгчид маань мэдээд байдаггүй. Энэ кино гарснаараа тэр ойлголт түгж бидний ажлыг зөвөөр үнэлдэг болох байх гэж бодож итгэж байгаа. 

Arslan.mn-Мэргэжлийн жүжигчин биш таны хувьд кинонд тоглох ямар байсан бэ? Сонгон шалгаруулалт хэрхэн хийгдсэн бэ?

-Кино багийнхан өнгөрсөн жилээс дүрийн шалгаруулалтыг хийж, туслах дүрээ сонгосон байсан. Миний хувьд манай байгууллагаас санаачлан хэрэгжүүлж байгаа “Чадварлаг инженер-2022” төсөл хөтөлбөрт хамрагдаад явж байгаа. Энэ төсөл хөтөлбөрийн хүрээнд “Нүүдэлчин найман зовхист” продакшнтай хамтран ажиллаж байхад надад энэ киноны гол дүрд тоглох саналыг тавьсан. 

Эхэндээ өөртөө итгэлгүй байсан. Хэд хэдэн удаагийн уулзалт хийсний үндсэн дээр чадах юм шиг итгэл төрсөн.  Кино багийнхан надад маш их зүйлийг зааж өгч байгаа. Миний өдөр тутмын хийдэг бодит ажлыг харуулж байгаа нь надад давуу тал болж байна. Засвар үйлчилгээ бидний өдөр тутмын амьдралд хийдэг байсан учраас айхтар тоглолт гаргаад ч юм уу тийм зүйл бага байсан гэж хэлж болно. Дүр маань ч гэсэн надтай ойролцоо дүр (инээв). Гэхдээ анх камерын өмнө тоглоно гэдэг хүнд байсан. 

-Киног хэзээ олон нийтийн хүртэл болох вэ?

-Хийгдэж байгаа кино тухайн салбартаа нээлтээ хийгээд телевизээр цацагдана. Манай байгууллага 75 жилийн түүхтэй байгууллага. Ойн арга хэмжээ манай 10 сард зохион байгуулагдаа. Тиймээс 10 сарын сүүлээр  кино нээлтээ хийх төлөвлөгөөтэй байгаа. 

-Та өөрийгөө танилцуулаач? 

-Намайг Цогтгэрэлийн Батзаяа гэдэг. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-14”т дуудлагын засварчин хийдэг, ес дэх жилдээ ажиллаж байна.

-Баярлалаа.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.