Өнөөдөр
2024/05/10
Доллар (USD)
3,381.49
Улаанбаатар
1°C
Эрүүл мэнд
Коронавирусын шинж тэмдэг илэрлээ
2020-03-06 22:08     447

Өнөөдөр өглөө Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 104 зорчигч ирснээс таван хүнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ. Гурав нь Италиас, хоёр нь Австралиас ирсэн. Австрали улсад хуралд оролцоод ирсэн иргэнээс коронавирусын халдварын шинж тэмдэг илэрч, хоолой нь өвдсөн байна. Ээж охин 2-ыг тусгаарлаад байна.

Италийн Милан хотод суралцаж байсан гурван оюутны хувьд түр ажиглах байранд тусгаарлалаа. Өнөө өглөөний байдлаар 17 хүнийг тусгаарлаад байгаагийн тавыг нь ХӨСҮТ-д, 12 хүнийг Цэргийн амралт дахь ажиглах байранд тусгаарлаад байна.

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.