Өнөөдөр
2024/12/05
Доллар (USD)
Улаанбаатар
-11°C
Эрүүл мэнд
Элэгний хорт хавдрын эмчилгээний төлбөрийн зардлыг ЭМД-ын сангаас хариуцна
2022-10-21 12:42     353

Элэгний хорт хавдрын мэс заслын болон эмийн эмчилгээний төлбөрийн зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна гэдгийг ЭМЯ мэдээллээ.

Элэг ба элгэн дэх цөсний сувгийн болон элэгний гаднах цөсний суваг, нойр булчирхайн хорт хавдрын мэс заслын болон эмийн эмчилгээ түүний дараах хими, байн эмчилгээнд шаардагдах багаж хэрэгсэл, бусад хэрэглэгдэхүүний төлбөрийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлж, иргэн төлбөр төлөхгүй байхаар зохицуулжээ. Ингэхдээ нэг иргэнд хийгдсэн мэс заслын тусламж, үйлчилгээнд хэрэглэгдэх багаж хэрэгсэл, хүндрэл зэргийг тооцож үзээд 3.7-8.3 сая төгрөгийн өртөгтэй байхаар баталжээ. Харин эмийн эмчилгээг 657-943 мянган төгрөгөөр санхүүжүүлж байна.
Өнгөрсөн найман сарын хугацаанд элэгний хорт хавдрын мэс заслын болон эмийн эмчилгээнд ЭМД-ын сангаас нийт 4.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлж, 857 иргэний амь насыг аварчээ.

Өнөөдрийн байдлаар ЭМДЕГ-тай хорт хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлэхээр улсын болон хувийн хэвшлийн 42 эрүүл мэндийн байгууллага гэрээ байгуулсан бөгөөд 23 нь Улаанбаатарт, 19 нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байна. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.