Өнөөдөр
2024/05/04
Доллар (USD)
3,381.24
Улаанбаатар
16°C
Нийгэм
БУРХАН БАГШ ЭХИЙН АЧИЙГ ХАРИУЛСАН ДҮЙЧЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
2022-11-15 09:35     277

Бурхан багш эхийн ачийг хариулсан Дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна. Монголын Бурхан Шашны Төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц "Бурхан багш эхийн ачийг хариулсан дүйчэн" өдөрт зориулсан номын айлдвар айлдаж, сүсэгтэн олонд нэг өдрийн тэтгэн ариусгах сахил хүртээлээ.

Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар Сүмжү-засүмжийн орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, Ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замбуутивд залран ирсэн хэмээдэг.

Энэ хорвоод эрдэнэт хүмүүний төрөлд хүргэн элбэрэл хайраараа тэтгэн өсгөсөн ижий шиг ачтан хаа байх билээ. Эцэг эхийнхээ ачийг санаж, ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчих өдөр.
Ижий аавыгаа баярлуулж, сайн үйл бүтээж, сайхан үг хэлж, бурханы орондоо одсон бол ачлал буяныг нь дурсан хойтын буянд хичээх өдөр юм.
Энэ их буяны өдөр нэг өдрийн санваар сахих, цагаан хоол идэх зэргээр хилэнцийг тэвчин, сэтгэлийг ариусган нэгэн өдрийг өнгөрүүлэх, ерөөл ном хурж, бурхан багшийн айлдсан "Эцэг эхийн ачийг хариулах" судар тэргүүтнийг унших нь ихэс дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо ч үлгэр дууриал болох хүнлэг сэтгэлийн, уламжлалт ёс зүйн, хүмүүжлийн ч ихээхэн ач тустай.

Та бүхэн эцэг эхийнхээ ачийг санан, тэднийхээ сайн сайхны төлөө буянаа хураагаарай.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.