Өнөөдөр
2024/05/04
Доллар (USD)
3,381.24
Улаанбаатар
16°C
Нийгэм
Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2022-11-17 09:39     178

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар, 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

2022 оны 11-р сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -10...-15 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -2...-7 хэм хүйтэн, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +4...+9 хэм дулаан, бусад нутгаар -1 хэм хүйтнээс +4 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 0 хэм орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө -10...-12 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө -2...-4 хэм хүйтэн байна.


2022 оны 11 дүгээр сарын 18-наас 11 дүгээр сарын 22-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-нд нутгийн зарим газраар,  19-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр, 20-нд зүүн аймгуудын нутгаар, 21-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр ширүүснэ. 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нөөс ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -28...-33 хэм, өдөртөө -16...-21 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -22...-27 хэм, өдөртөө -9...-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 хэм хүйтэн, өдөртөө +1 хэм дулаанаас -4 хэм  хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -15...-20 хэм, өдөртөө -5...-10 хэм  хүйтэн байна. 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.