Өнөөдөр
2024/05/04
Доллар (USD)
3,381.24
Улаанбаатар
0°C
Нийгэм
ОРОН СУУЦ НИЙТИЙН АЖ АХУЙН УДИРДАХ ГАЗАР-ын эрэгтэй баг тамирчид Нэгдүгээр байранд орлоо.
2022-11-17 10:37     238

Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/497 дугаар захирамжаар зохион байгуулагдаж байгаа Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын Спортын IV наадмын Волейболын шигшээ тэмцээн 2022 оны 11 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд Ус сувгийн Удирдах газрын Спорт зааланд амжилттай явагдлаа.

Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 20 багийн 160 албан хаагч өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн төрөлд

НЭГДҮГЭЭР БАЙР-т УЛААНБААТАР ХОТЫН УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАР-ын баг;

ХОЁРДУГААР БАЙР-т ЗОРЧИГЧ ТЭЭВЭР НЭГТГЭЛ-ийн баг;

ГУРАВДУГААР БАЙР-т НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗАР-ын баг тус тус шалгарсан бол эрэгтэйчүүдийн төрөлд

НЭГДҮГЭЭР БАЙР-т ОРОН СУУЦ НИЙТИЙН АЖ АХУЙН УДИРДАХ ГАЗАР-ын баг;

ХОЁРДУГААР БАЙР-т ЗОРЧИГЧ ТЭЭВЭР НЭГТГЭЛ-ийн баг;

ГУРАВДУГААР БАЙР-т УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАР-ын баг тус тус шалгарлаа.

Тэмцээнд оролцсон нийт баг хамт олонд талархал илэрхийлье.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.