Өнөөдөр
2024/05/04
Доллар (USD)
3,380.31
Улаанбаатар
4°C
Нийгэм
2023 оны нэгдүгээр сарын 1-нээс ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хийж эхэлнэ.
2022-11-21 14:37     193

2023 оны нэгдүгээр сарын 1-нээс ипотекийн зээлийн эргэн төлөлт хэвийн үргэлжилнэ гэдэг мэдээллийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өглөө.

Цар тахлын тухай хуулийн дагуу хоёр жилийн хугацаанд ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулсан. Хуулиараа бол 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд ипотекийн зээлээ төлж эхлэх байв. Гэвч УИХ-ын ажлын хэсэг ипотекийн зээлийн төлөлтийг 2023 оны долдугаар сар хүртэл хойшлуулах талаар судалж буйгаа хэлсэн. Тэгвэл ЗГ болон УИХ-ын ажлын хэсэг хэлэлцээд ипотекийн зээлийг төлөлтийг ирэх оноос хэвийн үргэлжлүүлэхээр болжээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ипотекийн зээлийг хойшлуулахаар дараа дараагийн зээл олголтод сөргөөр нөлөөлж байгаа. Иймээс УИХ Төрийн мөнгөний тухай хуулийг батлахдаа 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ипотекийн зээлийг хуучнаар нь төлөлт хийхээр баталсан” гэв.

 
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.