Эрүүл мэнд
УНТЭ нь БНСУ-ын Seoul St.Mary's эмнэлэгтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээг таван жилээр сунгалаа
Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг нь БНСУ-ын Seoul St.Mary's эмнэлэгтэй 2012 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Монгол Улсад цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ амжилттай нутагшсан билээ.
Тэгвэл хамтын ажиллагааг улам өргөжүүлж, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний дараагийн шатны төсөл, CAR-T cell therapy-эсийн эмчилгээг эхлүүлэх, эмч мэргэжилтнүүдээ сургах болон БНСУ-ын тэргүүлэх эмнэлгийн менежментийг өөрийн эмнэлэг дээрээ хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны гэрээг таван жилээр байгууллаа. Цусны өвчин, хавдар гэх мэт олон чиглэлээр улсдаа төдийгүй дэлхийд тэргүүлдэг тус эмнэлгийн удирдлагууд бүхий л талаар тусалж, дэмжин ажиллахаа энэ үеэр илэрхийлжээ.
Сэтгэгдэл