Өнөөдөр
2024/05/03
Доллар (USD)
3,380.31
Улаанбаатар
10°C
Нийгэм
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд МИАТ-ын онгоц, галт тэрэг, хот хоорондын шуудангаар 50-90 хувийн хөнгөлөлттэй зорчино
2023-02-09 15:15     206

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх салбар зөвлөлөөс санаачлан "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн зорчигчийн галт тэрэг, "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын  орон нутгийн тээвэр, МИАТ ТӨХК-ийн нислэгээр үйлчлүүлэхдээ тарифын хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэжээ. 

Нийгмийн хариуцлагын хүрээнд өнөөдрөөс /2023.02.09/ хэрэгжүүлж буй уг шийдвэрийн талаар ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон холбогдох албаны хүмүүс танилцууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн эмчилгээнд явж буй тохиолдолд МИАТ ТӨХК-иас 50-90 хувь, энгийн зорчиж байгаа бол 50 хувийн хөнгөлөлт үзүүлнэ. Мөн "Хүннү Эйр" компани 15 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. 

"Улаанбаатар төмөр зам" ХНН хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих тасалбарын үнэд 60 хувийн хөнгөлөлт, түүнийг харгалзаж яваа хүнд 40 хувийн хөнгөлөлт үзүүлэх юм байна. 

"Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ нь 21 аймаг, 116 орчим суманд үйлчилгээ хүргэхээс гадна олон улсын чиглэлэд үйлчилгээ үзүүлдэг. Энэ чиглэлд хөгжлийн бэрхшээлтэй иргэн жилд нэг удаа, нэг чиглэлд үнэ төлбөргүй зорчих шийдвэр гаргав. 

Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэд ТББ-ын тэргүүн Д.Баатаржав “Зам,тээврийн хөгжлийн яам  өмнө нь тэргэнцэртэй иргэдэд зориулсан такси үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуульд тохижуулалт хийх, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан авто замын ухаалаг гарцыг ашиглалтад оруулсан зэрэг олон ажлыг санаачлан, хэрэгжүүлдэг. Өнөөдрийн энэхүү шийдвэр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд маш том дэмжлэг болж буйг онцлоод, талархал илэрхийлжээ. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.