Өнөөдөр
2024/04/20
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
15°C
Улс төр
Хөгжлийн банкны хэргийн шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 17-ныг хүртэл хойшлууллаа
2023-03-02 15:17     257

Төрийн өндөр албан тушаалтнууд яллагдагчаар татагдсан Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хуралдаан өнөөдөр эхэлсэн. Шүүх хурал хаалттай болж байгаа бөгөөд яллагдагчдаас ирүүлсэн зарим хүндэтгэх шалтгааны дагуу хуралдааныг хойшлуулах саналыг тавиад байна.

Тодруулбал зарим шүүгдэгч хичээлтэй, гадаадад айлчлалтай, шүүх хуралдаан давхардсан, өмгөөлөгчөө солих хүсэлтэй, шинэ өмгөөлөгчтэй болсон тул, эрүүл мэндийн улмаас гэх мэт олон шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах саналыг тавьжээ.

Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч байгууллагын төлөөлөл, улсын яллагч, иргэн хариуцагч гэх мэт  191 оролцогч ирээд байна. Уг хэрэгт яллагдагчаар татагдсан 80 хүн байна.

Шүүгдэгч, тэдний өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.