Өнөөдөр
2024/04/19
Доллар (USD)
3,376.43
Улаанбаатар
-6°C
Нийгэм
Алтанбулаг боомтын өргөтгөлийг 2023 онд бүрэн дуусгана
2023-05-01 12:34     272

Алтанбулаг боомтын тухайд энэ онд зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн тав барилга, иж бүрэн инженерийн шугам сүлжээ, 6000 м.кв ногоон байгууламж байгуулна. Түүнчлэн тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ 1,7 км урттай авто зам, 7000 м.кв авто зогсоол, 30000 м.кв зам талбай барих, хяналтын тоног төхөөрөмж нийлүүлнэ.

Тус боомтоор одоогийн байдлаар өдөрт 1300-1500 хүн, 500-700 автомашин нэвтэрч байна. Харин боомтын шинэчлэл хийсний дараа өдөрт нэвтрэх зорчигчийн тоо гурав дахин, ачааны болон суудлын тээврийн хэрэгслийн тоо дөрөв дахин нэмэгдэж зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай үйлчлүүлэх боломжтой болно.

“Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн хүрээнд Алтанбулаг, Сүхбаатар боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэх бүтээн байгуулалтыг 2020 оны долоодугаар сард эхлүүлсэн юм. Гэвч цар тахлын улмаас нэг жил завсарлаад байсан билээ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.