Өнөөдөр
2024/04/26
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
6°C
Нийгэм
2023 оны 5 дугаар сарын 29-нөөс 2023 оны 6 дугаар сарын 5-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2023-05-29 16:13     558
Ихэнх хугацаанд бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна.

Хур тунадас: 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-р сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: 30-нд говийн бүс нутгаар, 31-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: 30-наас ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө +6-11 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +5-10 хэм, өдөртөө +15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9-14 хэм, өдөртөө +19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө +11-16 хэм дулаан байна. 3, 4-нд нутгийн баруун хэсгээр дулаарна.


Улаанбаатар хот орчмын 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 30, 31-нд бороо, 6-р сарын 1, 2, 3-нд бага зэргийн бороо орно.

Салхи: 30-нд зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд  их төлөв баруун хойноос секундэд 3-8 метр байна.

Агаарын температур: Сэрүүсэж шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, хугацааны сүүлчээр бага зэрэг дулаарна.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.