Өнөөдөр
2024/05/10
Доллар (USD)
3,381.49
Улаанбаатар
6°C
Эрүүл мэнд
Монголын 24 иргэнтэй хамт олон улсын форумд оролцсон Канад хүнээс COVID-19 илэрчээ
2020-03-08 12:31     357

 

Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн форум АНУ-ын Лас Вегас хотод болж дэлхийн 60 гаруй орны 6000 гаруй хүн оролцсон. Энэ форумд Монгол улсаас Remax компанийн 24 хүн хоёрдугаар сарын 23-28 хооронд оролцсон байна. Гуравдугаар сарын 3-5 хооронд тус хүмүүс буцаж ирсэн. Гуравдугаар сарын 5-нд ирсэн 5 хүнийг тусгаарлаж байсан. Тусгаарлалтад байхдаа олон улсын форумд оролцсон гэдгээ хэлээгүй. Өчигдөр ирсэн 13 хүнтэй нийлээд нийт 16 хүнийг ХӨСҮТ-д ажиглалтад авлаа. Үлдсэн 8 нь одоогоор ирээгүй. Манай хүмүүстэй хамт хуралд оролцсон Канад улсын иргэнээс коронавирус илэрсэн. Тиймээс тухайн улсаас үүргээ ухамсарлаж хуралд оролцсон хүмүүсийг анхаарна уу гэж мэдээлсэн. Одоогоор ирсэн 16 хүнийг ажиглаж байгаа ба маргааш ирэх 8 хүнийг ч мөн тусгаарлана.

ДЭМБ-ын гуравдугаар сарын 07-ны мэдээгээр COVID-19 101'927 тохиолдол бүртгэгдсэн. 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 106 хүн нас барж нийт нас баралтын тоо 3486 болсон. Хятад улсад шинээр 102 тохиолдол бүртгэгдэж, 28 хүн нас барсан нь дэгдэлт тууштай буурч байгааг харуулж байна. 


COVID-19 халдвар сүүлийн 24 цагийн дотор дэлхийн 99 орныг хамарч, дөрвөн улсад шинээр бүртгэгдлээ. Одоогоор БНСУ, Япон, Иран, Итали болон Испани, Франц, АНУ-д өвчлөл эрчтэй тархаж, голомтлох байдлаар гарч эхэлж байна. Өвчин гарч эхэлснээс хойш Эрүүл мэндийн яамнаас гаднын улс оронд зорчихгүй байх зөвлөгөөг өгсөөр байгаа билээ. Харамсалтай нь манай иргэд өвчлөл гарсан улсад зорчиж хүндрэл учрууж буй Мөн өнөөдөр Франц улсаас ОХУ-аар дамжиж гадаад иргэн Монгол Улсад ирсэн. COVID-19 халдвар гаднаас зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр байна.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.