Өнөөдөр
2024/05/14
Доллар (USD)
3,381.63
Улаанбаатар
7°C
Эрүүл мэнд
СЭЛЭНГЭ АЙМАГТ ЭМЯ, ДЭМБ, ХБНГУ-ын АSB байгууллага, МХЕГ, ХӨСҮТ ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД АЖИЛЛАЛАА
2020-03-09 18:08     422

Эрүүл мэндийн яамны ЭТГ-ын Эрүүл мэндийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Б.Золзаяагаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт 3 сарын 7, 8-ны өдрүүдэд ажиллаж COVID-19-ын халдварын сэргийлэлт, хяналтын бэлэн байдалтай газар дээр нь танилцаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.
Ажлын хэсэг эхлээд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Авто замын Шалган Нэвтрүүлэх Боомт дахь Гааль-Мэргэжлийн хяналтын алба, Хилийн мэргэжлийн хяналтын итгэмжлэгдсэн лабораторит хяналт шалгалтын ажил хэрхэн явагдаж байгаатай биечлэн танилцаж хилээр орох, гарах хөдөлгөөнд ажиглалт явуулсан бол хилийн зоонд байгаа тусгаарлах хоёр байрны үйл явцыг хянаж, зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллажээ. Ажиглалтын байранд аймгийн ЭМГ, сумын ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүд 14 хоногийн хугацаатай томилогдон ажиллаж байгаа бол цагдаагийн бие бүрэлдэхүүн 24 цагаар хяналт тавихаас гадна шаардлагатай тохиолдолд хяналтын камераар бүх үйл ажиллагааг давхар хянаж байгаатай танилцлаа.

Харин хоёр дахь өдрийн үйл ажиллагаа аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн хэсэг, мөн Халдвартын тасгийн тусгаарлалтын хэсэг дэх шар, ногоон, улаан бүсийн үйл явцад хяналт тавьж ажиллажээ.
Үүний дараагаар аймгийн Эрүүл мэндийн газарт ДЭМБ-ын зөвлөн туслах баг аймгийн эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдэд халдварын шинж тэмдгийг хэрхэн таних, мөн халдвар дамжих зам, эрэмбэлэн ангилах, тусгаарлах, хувийн хамгаалах хэрэгслийн хэрэглээ, халдваргүйжүүлэлт зэрэг сэдвийн хүрээнд сургалт явуулж, мэдлэг, мэдээллээр хангаж үйлчилсэн байна

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.