Өнөөдөр
2024/05/13
Доллар (USD)
3,381.49
Улаанбаатар
11°C
Эрүүл мэнд
ЭМЯ: Францын иргэний биеийн байдал хүндэвтэр, гэхдээ тогтвортой байна.
2020-03-11 13:13     416
 
2020.03.11

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. ЭМЯ өнөөдрөөс эхлэн сэтгүүлчдийг цуглуулахгүй, мэдээллээ онлайнаар хийж буй юм. Дэлхийн 109 улсын нутагт дэвсгэрт коронавирусийн халдварын 113702 тохиолдол бүртгэгдсэн. Дэлхийн хэмжээнд өнгөрсөн 24 цагт 212 хүн нас барж, нийт нас баралт 4012 боллоо. 

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа, Турк, Монгол, Ямайка, Бруней, Кипр, Панам зэрэг дэлхийн 14 оронд халдвар өнгөрсөн хоногт шинээр бүртгэгдлээ. БНСУ-д халдвар буурах хандлагатай бөгөөд өнгөрсөн хоногт 131 тохиолдол бүртгэгдлээ. Италид 1797 тохиолдол шинээр бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 10 мянга давлаа. Хоногт 168 хүн нас барлаа. Тус улсад өчигдөр орон даяар хөл хорио тогтоох шийдвэр гаргав. Иранд шинээр 595 тохиолдол бүртгэгдсэн. ДЭМБ-аас цар тахлын эрсдэл бодит аюул болж байгааг анхаарууллаа. Гэхдээ халдварыг тогтоон барих хязгаарлалт хийж болж байгааг улс орнуудын туршлага харуулж байна гэлээ. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Москвагийн онгоцоор 107 хүн ирснээс 70 хүнийг тусгаарлалаа. Нэгдүгээр сарын 9-нөөс хойш 1206 хүн тусгаарласан бөгөөд өнөөдөр 765 хүнийг тусгаарлаад байна. Халдвар авсан Францын иргэнийг өнөө өглөө 09.30 цагт шилжүүлэн ХӨСҮТ-д авчран, эмчилгээг үргэлжлүүлж байна. Биеийн байдал хүндэвтэр, гэхдээ тогтвортой байна. 

Бид Ухань хотод ажиллаж байгаа эмч нартай онлайнаар холбогдон эмчилгээний туршлагаа солилцож эхэллээ. Мөн амьсгалын замын халдварт өвчний үед уламжлалт анагаах ухааны нөөцийг эмчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Гуравдугаар сарын 9-нд тусгаарлагдсан долоог хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Францын иргэний нэгдүгээр хавьтагч 98 хүнийг 3-р сарын 10-нд тусгаарлаж лабораторийн шинжилгээ хийж байна. Эхний 23 хүний шинжилгээний хариу гарсан, халдвар илрээгүй. Францын иргэний биеийн байдал хүндэвтэр байна. Энэ өвчтөнийг эдгэрүүлэхийн төлөө монгол эмч нарын ур чадварыг гарган ажиллана. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Бид хэд хэдэн баг болж өчигдөр 338 иргэнтэй холбогдож, тандалт асуумж судалгаа хийж, 171 хүнийг ойрын хавьтал гэж авч үзлээ. Үүнээс Улаанбаатарт байгаа 98 хүнийг тусгаарласан. Эхний 23 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Шинжилгээний дээж хот, хөдөөгөөс ар араасаа ирж байна. Ирсэн цагийн дарааллаар хариу гарч байна. Шинжилгээний хариу хэдэн цагийн дараа гарахыг тодорхой хэлэх боломжгүй гэв. 

 
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.