Өнөөдөр
2024/05/13
Доллар (USD)
3,381.49
Улаанбаатар
10°C
Эрүүл мэнд
ЗГ: Нийт 207 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа
2020-03-13 20:13     460

2020 оны гуравдугаар сарын 12-ны 15:41 цагийн байдлаар нэгдүгээр зэргийн хавьтлын 146 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд шинэ коронавирусын халдвар аваагүй нь тогтоогдсон. Эдгээр хүнд 7, 14, 21 хоногийн давтамжаар дахин шинжилгээ хийх бөгөөд ХӨСҮТ-д тусгаарлан ажиглаж байна.

НЭМЭЛТ 10:25 цаг: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс өгсөн мэдээллээр Халдвар авсан Францын иргэнтэй хамгийн ойр байсан 9 хүн /үүнд Англи Улсын иргэн багтаж буй/ болон бүгд 58 хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гэж гарчээ.

Ингээд Францын иргэнтэй нэг, хоёрдугаар зэргийн хавьталтай 149+58 нийт 207 хүн шинэ коронавирусын халдвар аваагүй нь тогтоогдоод байна.

 
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.