Өнөөдөр
2024/05/13
Доллар (USD)
3,381.49
Улаанбаатар
12°C
Эрүүл мэнд
"БНСУ-д коронавирус туссан МУ-ын иргэн эдгэсэн
2020-03-14 19:42     420

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 132 оронд коронавирусийн халдвар бүртгэгдээд байна.Казахстан, Судан, Кени зэрэг 9 оронд нэмж илрээд байна. Хятад, Япон, Солонгос улсад буурах хандлагатай байгаа бол Европын орнуудад голомтлон тархах хандлагатай болж байгаа тул ДЭМБ-аас цар тахал Европ тивд шилжиж байгааг, илүү олон хүн хамрахыг анхааруулсан. 

ДЭМБ-аас 8 чиглэлийн үйл ажиллагааг чухалчилж байна. 

  • Бэлтгэл бэлэн байдал хангах
  • Илрүүлэх урьдчилан сэргийлэх
  • Бууруулах хүрээгээ хумих
  • Сайжруулах буюу голомтыг цомхтгох гэсэн чиглэлийг найм болгож нэмсэн. 

Орон улс болгон, хүн, байгууллага болгон хариуцлагатай байх үе ирлээ. Хүн болгон хариуцлагатай байх өндөр цаг үед ирлээ. Цаашдаа өвчлөл тархах эрсдэл өндөр байгааг анхааруулсан" гэлээ.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Өчигдөр БНСУ-ын хэвлэлүүдээс гарсан мэдээллийг шалгасан. Манай улсын иргэн эрүүл саруул байгааг хамгийн түрүүнд хэлмээр байна. Сөүл дэх элчин сайдын яамаар дамжуулан албан ёсны мэдээлэл авахаар ажилласан. БНСУ-ын Гадаад яамаар дамжуулж тус улсын Халдвар өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад манай иргэдтэй холбоотой нарийн мэдээлэл дутмаг байсан. Монгол улсын иргэн, 28 настай Б Дэгү хотод хоёрдугаар сарын 23-нд ханиадны шинж тэмдэг илэрч, дүүргийнхээ эмнэлэгт хандсан. Шинжилгээ өгөхөд хоёрдугаар сарын 27-ны өдөр эерэг буюу коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Тухайн дүүргийн эмнэлгээс манай иргэнд илэрсэн вирусийн хэмжээ маш бага гэсэн тул нэг удаагийн дуслын эмчилгээ хийгээд гэрийн хорионд байх мэдэгдэл өгсөн. Манай иргэн 14 тусгаарлалтын хоногийг дуусгаад гуравдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд шинжилгээ өгөхөд хоёр удаа сөрөг хариу гарсан. Манай иргэн эрүүл саруул байгаа. Нөгөө нь элэгний хурц үрэвслийн улмаас нас барсан иргэн юм. Тиймээс манай иргэд тайван байж болно" хэмээлээ. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.