Өнөөдөр
2024/05/14
Доллар (USD)
3,381.63
Улаанбаатар
0°C
Эрүүл мэнд
Д.Нямхүү: Франц өвчтөний нэгдүгээр хавьтал болсон 23 хүнээс давтан шинжилгээ хийхэд коронавирус ИЛРЭЭГҮЙ
2020-03-16 13:05     384
 
2020.03.16

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. 

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, COVID-19 халдвар өнгөрсөн 24 цагт 7 улсад халдвар бүртгэгдэж, дэлхийн 150 улсад тархлаа. COVID-19 халдвар БНХАУ-д гурван сар гаруйн хугацаанд тархахад Хятадтай 4700 км газраар хиллэдэг Монгол Улсад яагаад халдварын ганц тохиолдол бүртгэгдсэнийг дэлхийн эрдэмтэд судалж эхэлжээ. Эрдэмтэн судлаачид Монголд халдвар тархаагүй нь хөл хорио тогтоох, хязгаарлах арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар цаг алдалгүй авсан нь халдвар тархахгүй байх хамгийн зөв шийдвэр байлаа хэмээн дүгнэж, хөл хорио тогтоох нь хамгийн оновчтой шийдвэр болохыг улс орнуудад зөвлөж эхэлсэн гэх таатай мэдээтэй байна.

ХЯТАДТАЙ ХИЛЛЭДЭГ МОНГОЛ УЛСАД COVID-19 ХАЛДВАР ЯАГААД ТАРХАХГҮЙ БАЙГААГ ЭРДЭМТЭД СУДАЛЖ ЭХЭЛЛЭЭ

Гараа сайтар савандаж угаах, амны хаалт зүүх бол халдварт өвчнөөс хамгаалах брэнд зөвлөмж. Ард иргэд Та бүхэн ЭМЯ-наас өгч буй энэ дэглэмээсээ битгий уйдаарай, 3, 4 дүгээр сард монгол хүний дархлаа мууддаг, халдварт өвчин дэгддэг сар. Тиймээс дэлхий нийтээр хэрэгжүүлж буй уламжлалт зөвлөмжийг уйдалгүй хэрэгжүүлээрэй гэв.

Д.Нямхүү, Халдвар авсан хүний нэгдүгээр хавьтал болсон 23 хүнээс давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.  3-р сарын 15-нд Солонгосоос ирсэн 10 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан ажиглаж байна гэв.

Энэ үеэр ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл  Франц өвчтөнийг “Хурдан эдгээрэй” гэж шар тос илгээснийг Д.Нямхүү захиралд хүлээлгэн өглөө.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Нийгмийн сүлжээгээр тархаж буй Франц иргэнд сайн сайхныг хүссэн мэдээллийг манай эмч нар дуулгаж байгаа. Энэ бүхнийг сонсоод өвчтөний маань сэтгэл санаа өөдрөг байгаа” хэмээгээд шар тосыг шуурхай хүргэж өгнө гэлээ.

Я.БУЯНЖАРГАЛ: БЕРЛИН-МОСКВА-УБ-ЫН ОНГОЦООР ИРСЭН ХАЛУУРСАН ГЭХ 17 ИРГЭНИЙГ ХӨСҮТ-Д ТУСГААРЛАЛАА 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Нэгдүгээр сарын 9-нөөс хойш 219 сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийлээ. Тусгаарлагдсан иргэдээс халдварын шинж илрээгүй. Хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 9-ний хооронд Франц улсын долоон жуулчинд үйлчилж Хөвсгөлийн Хатгал руу очсон иргэн “Гүйлгэж, халуурсан” гэх зовиурьтайгаар ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Энэ хүнд шинжилгээ хийж байгаа, биеийн байдал тогтвортой байна.

Халдвар гарснаас хойших гурван сарын хугацаанд ЭМЯ-наас гадаад руу аль болох зорчихгүй байхыг иргэдэд зөвлөж байна. Мөн Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэдийн дотор  Бельги, Франц, Швейцарь, Герман, Истанбул, Амстердам, Москвагаар дамжин ирж байгаа хүмүүс байна. Сөүл, Филиппин, Хонгконг, Тайланд, Вьетнам зэрэг олон улс орноос иргэд дамжин ирсээр байгаа учир дахин дахин анхааруулмаар байна.

Сөүл-УБ-ын онгоцоор онгоцоор өчигдөр 244 иргэн ирснээс ХӨСҮТ-д Тэгү, Бусанаас ирсэн 10 иргэнийг тусгаарласан. Цэргийн төв эмнэлэгт жирэмсэн, тэргэнцэртэй, хэвтрийн, нярай зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай 51 иргэнийг, “Энх саран” сувилалд 184 иргэнийг  тусгаарлалаа.

Өнөө өглөөний Берлин-Москва-УБ-ын онгоцоор 231 хүн ирснээс бөөрний диализийн эмчилгээ шаардлагатай иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан. Өндөр эрсдэлтэй газраас ирсэн халуурсан гэх өгүүлэмжтэй 17 иргэний ХӨСҮТ-д тусгаарласан.

Ямар нэг зовиургүй иргэдийг “Амар” зочид буудалд тусгаарлахаар бэлдсэний дагуу хуваарилж байна. Тус байранд ГССҮТ-ийн эмч ахлагчтай резидент эмч нар ажиллаж байна. Өнөө орой Токио-УБ-ын нислэгээр 270 иргэн ирэхээс 56 нь эмнэлгийн үйлчилгээ шаардлагатай гэж мэдээлсэн. Энэ хүмүүсийг Цэргийн төв эмнэлэгт хүлээн авна. Цэргийн төв эмнэлэгт 570 орсон бэлдсэн байсан, иргэдээ хуваарийн дагуу тусгаарлаж байна.

Бүх дүүргийн эмнэлгийн эрчимт эмчилгээний орыг нэмэгдүүлж, эмнэлгүүдийн нийт орны 10 хувийг эрчимт эмчилгээний ор болгон бэлтгэх үүрэг өгсний дагуу хэрэгжүүлж ажиллаж байна гэлээ.  

 

 
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.