Өнөөдөр
2024/05/06
Доллар (USD)
3,381.24
Улаанбаатар
18°C
Дэлхий дахинд
Коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 1368 болжээ
2020-02-12 00:12     447

Коронавирусийн халдварын төв цэг болоод байгаа Хятадын Хубэй мужид нэг хоногийн /2020.02.10/ дотор өвчилсөн хүний тоо 2478-оор нэмэгдэж, 103 хүн нас барсан гэж албаныхан мэдээллээ. Ингэснээр зөвхөн тус мужид шинэ коронавирусийн халдвараар амиа алдсан 974 хүн бүртгэгдэж, нийт 31,278 хүн халдвар аваад байна.

Дэлхий дахинд хоёрдугаар сарын 11-ний 08:30 цагийн байдлаар халдвар авсан хүний тоо 43,098 хүрч, нас барсан хүний тоо 1013 болжээ. Харин 3344 хүн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Коронавирусийн халдвар эх газрын Хятадаас гадна 28 улсад тархжээ. Гадаадад хүн нас барсан хоёр тохиолдол байгаагийн нэг нь Филиппинд, нөгөө нь Хонконгт бүртгэгдсэн байна. Хятадын засгийн газар тархалтыг зогсоохын тулд 20 мужийн 80 хотод хэсэгчлэн хөл хорио тогтоогоод байгаа аж.

Коронавирусийн халдвар:

·         Хятад- 42,638

·         Япон- 161

·         Сингапур- 45

·         Хонконг- 42

·         Тайланд- 32

·         Өмнөд Солонгос- 27

·         Тайвань, Малайз- 18

·         Австрали- 15 

·         Герман, Вьетнам- 14

·         АНУ- 12

·         Франц- 11

·         Макао- 10 

·         Их Британи- 8

·         Канад, АНЭУ- 7

·         ОХУ, Энэтхэг, Филиппин, Итали, Испани- 3

Балба, Бельги, Камбож, Финланд, Швед, Шри Ланка- 1 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.