Өнөөдөр
2024/05/11
Доллар (USD)
3,381.49
Улаанбаатар
0°C
Эрүүл мэнд
Я.Буянжаргал: COVID-19-ийн 6 тохиолдол батлагдаж, сэжигтэй 3 иргэнийг ажиглаж байна
2020-03-19 15:01     379

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, Коронавирусийн халдвар дэлхийн 166 оронд тархлаа. Итали, Испани, Герман, АНУ зэрэг орнуудад халдвар эрчимтэй тархаж байна. Тиймээс Европын зарим улс орнууд гадаадын иргэнд эмнэлгийн тусламж үзүүлэхээс татгалзаж эхэллээ. 

Сүүлийн 24 цагт Европын бүс нутагт шинэ халдварын тоо 10 мянга давлаа. Улс орнууд иргэдээ аль болох гадаадын орноор зорчихгүй байх, хүнтэй 2 метрээс доошгүй зайнаас харьцах, нэг дэлгүүрт иргэдийг хоёр хоёроор оруулах зэргээр арга хэмжээ авч байна.

БНХАУ-ын Ухань хотод COVID-19 халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй, халдвараар хүн нас бараагүй бөгөөд халдварын дэгдэлтийг бүрэн хяналтдаа авлаа гэж мэдээллээ. ДЭМБ-ын ерөнхий захирал Теодрос “Халдварын эрсдэлгүй улс орон нэг ч байхгүй. Халдвар гарахгүй гэж бүү бодоорой, халдвар гарсан мэт бэлэн байдлыг хангахыг улс орнуудад зөвлөж байна. 

Манай орны хувьд иргэд эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагаж байгаа нь сайшаалтай. Гэвч иргэд хуучин амны хаалтаа гадаад орчинд хаях сөрөг тал ажиглагдаж байна. Хаврын салхитай ийм үед хэрэглэсэн амны хаалтаар халдвар дамжих эрсдэлтэй тул гялгар уутанд хийж амыг нь боогоод хогийн саванд хаяарай гэж зөвлөмөөр байна.

Б.Янжмаа, ХБНГУ-ын канцлер Ангела Меркель иргэддээ хандан телевизээр хэлсэн үгэндээ Дэлхийн II дайнаас хойш манай улсад тохиолдож буй хүнд цаг үе болж байна. Ийм үед эв нэгдэлтэй байж, эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжийг дагахыг санууллаа. Европын орнуудад сүүлийн өдрүүдэд залуучууд коронавирусийн халдвар авч байгаа тул эмнэлгүүдэд залуучуудыг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэхэд илүү анхаарч байна.

А.Амбасэлмаа, 17-нд ХӨСҮТ-д нэг, Говь-Алтайд 1, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 2, нийт 4 иргэнээс коронавирус илрээгүй. 3-р сарын 16-нд Берлиний онгоцоор ирсэн нэг иргэнээс коронавирус илэрсэн. Нийт 6 иргэнд COVID-19 халдварын эсрэг эмчилгээ хийж байна. Франц өвчтөний бие тогтвортой. Нэг иргэний бие хүндэвтэр байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Тусгаарлан ажиглалтад 1706 иргэн байна. 309 сэжигтэй тохиолдлоос 6 тохиолдол батлагдсан, 3 тохиолдол сэжигтэй хэмээн ажиглагдаж байна. Истанбул-УБ-ын онгоцоор 252 хүн ирсэн. ХӨСҮТ-д 24, Цэргийн төв эмнэлэгт 22, бусад иргэдийг Зүчи, Бага баян, Жаргалант, Асралт мед эмнэлэгт тусгаарлагдлаа.

Тархи, зүрхний хүнд эмгэгтэй хүүхэд Туркийн эмнэлэгт эмчлэгдэж байгаа учир өчигдрийн онгоцоор ирээгүй. Сэлэнгэ, Баян-Өлгий аймгийн боомтоор гадаадаас иргэд ирж, аймаг аймагтаа тусгаарлагдаж байна.

Бид санхүүгийн болон техникийн дэмжлэг хүссэн төсөл хөтөлбөрүүдийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагууд руу бичиж байна. Түргэн тусламжийн дуудлага буурч байна. Өчигдөр ЯТТ-д 753 дуудлага ирснээс 5 хүртэлх насны хүүхдийн 101 тохиолдол байна.

 
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.